GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Lucas тонинг лазер
Сэвх нөсөө болон батганы сорви арилгах үр дүнтэй үйлчилгээ!
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Lucas тонинг лазер нь 15Гц-ийн хурдтай өндөр хүчтэй богино долгионыг ялгаруулж арьс нь дээр үүссэн сэвх нөсөө толбыг сонгож устгадаг лазер тонинг төхөөрөмж юм.
Үйлчилгээний давуу тал
- Сэвх нөсөөө толбо гэх мэт арьсны асуудлыг шийднэ - Арьсны уян хатан чанарыг сайжруулах, цайруулах үйлчилгээтэй
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Сэвх нөсөө толбондоо санаа зовж байгаа хүмүүст - Сорви үүсэх болон арьс гэмтэхээс санаа зовж эмчилгээ хийлгэхээс эргэлзэж буй хүмүүс - Нүүр нь бүхэлдээ сэвх нөсөө толбо ихтэй хүмүүс - Арьс нь уян хатан чанараа алдаж нүхжилт томорсон хүмүүст - Олон төрлийн арьсны асуудлаа нэг зэрэг шийдэхийг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа халуу түгэх болон нүүр улайх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй бөгөөд аажимдаа хэвийн болно.
3. Зарим тохиолдолд үйлчилгээ хийлгэсний дараа тав үүсэх магадлалтай байдаг бөгөөд үүссэн тохиолдолд хүчээр хуулж авалгүй өөрөө хууларч унатал нь хүлээнэ үү.
4. Үйлчилгээ хийлгэсний дараа арьс ихээр хуурайших магадлалтай тул чийгшүүлэх тос тогтмол хэрэглэж, гадагш гарахдаа нарны тосыг заавал түрхэн үү.
5. Үйлчилгээ хийлгэсэн тухайн өдрөө нүүрээ угаах мөн будах боломжтой ч арьс гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэх болон арьсны үйлчилгээ хийлгэхээс зайлсхийнэ үү.
6. Хэсэг хугацаанд үрчлэээ багасгах / цайруулах гэх мэт үйлчилгээтэй арьсны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийнэ үү.