GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Михи тарилга
★Зөвхөн 30 минутад нүдний доод хэсгийн дүүргэх боломжтой & коллаген тарилга “Михи” шинээр хийгдэж эхэллээ!★
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
1. Хөнгөн хэлбэрийн дүүргэлт – Нимгэн арьсанд ч төгс тохирно - Софт байдлаар коллаген нөхөх "Quick Collagen" тарилга, THE Михи тарилга нь хатуурч, бөөгнөрсөн бүтэц үүсгэхгүй тул нимгэн, эмзэг арьсанд ч шууд тарьж хэрэглэх боломжтой. 2. Хөнгөн хэлбэрийн VOLUME UP - Гиалуроны хүчлийг маш бага молекул жинтэй болгон задалснаар нимгэн арьсанд ч гэрэлтэж харагдахгүй, бөөгнөрөх асуудалгүйгээр төрөлхийн мэт дүүргэлт хийх боломжтой. 3. Зөвхөн 30 минут – Хэвийн амьдралдаа шууд эргэн орох боломжтой - Мэсийн бус аргаар нүүрний хонхойсон хэсгийг дүүргэдэг Михи тарилга нь өөртөө итгэх итгэлийг хурдан нэмэгдүүлнэ.
Үйлчилгээний давуу тал
- Шууд мэдрэгдэх үр дүн - Эрсдэл багатай аюулгүй үйлчилгээ - Нүдний доод зовхинд зориулагдсан HA найрлагатай коллаген тарилга - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Q & A
Q. Михи тарилгыг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A. Тарилгыг хийлгэснээс хойш 7 хоногийн дараагаас үр дүн гарч эхэлнэ. Сардаа 1удаагаар 3удаа хийлгэхийг зөвлөж байна.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Хонхойлт үүссэн хэсгээ Филлерээс өөр арьсны тарилгаар дүүргэхийг хүсэж буй хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний дараа дунджаар 2~3хоног нүүр улайх, бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
4. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдны адил хэвийн будаж болно.
5. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.