GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Lilied тарилга
Арьсны гүнээс чийгшил, коллагенаар дүүргэх Lilied тарилга
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Энэхүү арьсны тарилга нь гиалуроны хүчил, натри болон яргай загасны ДНК-н гаргаж авдаг PN зэргийг нарийн цэвэршүүлэн найруулсан бүтээгдэхүүн юм. Lilied тарилгыг арьсны жинхэнэ давхаргад тарьж өгснөөр хэт хуурайшиж өнгөө алдсан арьсыг гүнээс нь чийгшүүлж чийглэг эрүүл болгоход тусална.
Үйлчилгээний давуу тал
- Арьсыг гүнээс нь чийгшүүлэх - Коллаген нийлэгжилтийг хурдасгах - Арьсны уян хатан чанарыг сайжруулах - Хялгасан үрчлээ багасгах - Арьсны чанарыг сайжруулж толигор болгох
Q & A
Q1. Усан тарилгийг 1удаа л тариулхад болох уу? Давтамжтай хийлгэх хэрэгтэй бол хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A1. Арьсны тарилга нь арьсанд тэжээл өгөх зорилгоор хийгддэг үйлчилгээ юм. Нэг удаагийн үйлчилгээгээр үр дүн гарах ч, тогтмол давтамжтай хийлгэснээр эрүүл арьсыг илүү удаан хугацааны турш хадгалах боломжтой. Усан тарилгийг сардаа 1удаа тогтмол хийлгэхийг зөвлөдөг. Q2. Усан тарианаас өөр зүйл болон давуу тал нь юу вэ? A2. Lilied тарилгад дээд зэргийн чанартай гиалуроны хүчил болон натри агуулагддаг ба Анагаахын ухаанд арьсны эд эсийг нөхөн сэргээх зориулалтаар ашиглагддаг. Энэхүү бүтээгдэхүүн нь маш нарийн цэвэршүүлэлтийн процессыг дамжин үйлдвэрлэгддэг бөгөөд арьсанд чийгийг шууд дамжуулан өгч, арьсны гүнд коллагены нөхөн төлжилтийг идэвхжүүлж өгдгөөрөө онцлогтой. Ялангуяа арьсанд хурдан шингэдэг тул үйлчилгээ хийлгэсний дараа өдөр тутмын амьдралдаа шууд эргэн орох боломжтой.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Нүүрний будаг сайн шингэхгүй байгаа хүмүүст - Хялгасан үрчлээ үүсэж, арьс нь суларч унжиж өнгөө алдсан хүмүүст - Арьсаа гүнээс нь чийгшүүлэхийг хүсдэг хүмүүст - Эдгэрэх хугацаа шаардлагагүй үйлчилгээ хийлгэхийг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний дараа дунджаар 2~3хоног нүүр улайх, бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
4. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдны адил хэвийн будаж болно.
5. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.