Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Хонхойж орсон хэсгээ дүүргэж залуухан төрхтэй болхийг хүсэж байгаа хүмүүст
- Намхан хамрын нуруу, унжсан хамрын үзүүр болон монхор хамар гэх мэт асуудлаа шийдэхийг хүсдэг хүмүүст
- Энгийн хялбар эмчилгээгээр зөв нүүрний хэлбэртэй болхийг хүсдэг хүмүүст
- Баталгаатай бүтээгдэхүүн, зөв зохистой хэмжээний дагуу найдвартай эмчилгээ хийлгэхийг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэснээс хойш 3~7 хоногийн хугацаанд алкохол хэтрүүлэн хэрэглэх, саунд суух, халуун усанд орох, хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү
2. Үрэвсэл үүсэхээс сэргийлэх үүднээс 3хоногийн турши эмнэлгээс бичиж өгсөн эмийг заавал ууж хэрэглэнэ үү. Хэрэв антибиотикиний харшилтай болон харшил өгч байсан бол түрүүлж эмнэлэгт мэдэгдэнэ үү.
3. Үйлчилгээний дараа бага зэрэг хөхрөлт үүсэх магадлалтай ба 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно. Хэрэв эмийн жороор гарсан эмийг ууж дууссан ч өвдөлт улам нэмэгдэх юм уу филлер хийлгэсэн хэсгийн өнгө өөрчлөгдөх, цэврүү үсрэх, загатнах, халуу түгэх гэх мэт шинж тэмдэг арилахгүй байх тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.
4. Гадны даралтаас үүдэлтэй хэлбэрт өөрчлөлт орж болзошгүй тул 2-3 долоо хоногийн турш филлер хийлгэсэн хэсгийг дарж үрэх гэх мэт даралт өгөхгүй байхыг анхаарна уу. (Жишээ нь: малгай өмсөх, доошоо харж унтах, шил зүүх, HIFU болон RF үйлчилгээ хийлгэх, массаж хийлгэх гэх мэт)