GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Пико тонинг хямдрал
Цэвэрхэн гэрэлтсэн арьс!
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Пико тонинг нь 755нм долгионыг ашигладаг ба 1064нм долгионыг ашигладаг энгийн тонинг лазертай харьцуулахад арьсны өнгөн давхаргаас гадна арьсны жинхэнэ давхарга хүртэл нэвтэрч, зөвхөн меланиныг сонгон задалж арилгах чадвартай өндөр үр дүнтэй эмчилгээ юм.
Үйлчилгээний давуу тал
- Олон удаагийн давтан эмчилгээ хийлгэх шаардлагагүй - Сөрөг, гаж нөлөө бага - Өндөр үр дүнтэй
Үйлчилгээний явц
- Нөсөө толботой хэсгийг сонгон лазердана. - Нөсөө толбо үүсгэгч меланины молекулыг бага багаар нарийвчилсан байдлаар задална. - Арьсыг бага цочроон нөсөөг арилгана.
Q & A
Q. Лазер тонинг болон Пико тонинг хоорондоо ямар ялгаатай вэ? A. Пико тонинг нь энгийн лазер тонинг аппаратаас ялгаатай тал нь нано секундийн хурднаас 1000дахин илүү хурдтай пико секунд технологийг ашигладаг лазер аппарат юм. Пико тонинг нь арьсны эргэн тойрны эд эсийг гэмтээлгүйгээр сэвх нөсөө толбыг нарийн аргаар илүү үр дүнтэйгээр арилгах чадвартай бөгөөд өвдөлт багатайгаараа бусад аппаратаас давуу талтай. Тиймээс ижил тооны үйлчилгээ хийсэн ч энгийн цайруулах лазертай харьцуулахад арьсны гэмтэл бага, илүү үр дүнтэйгээр нөсөө толбо, сэвхийг арилгах боломжтой.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Тод сэвх, нөсөөндөө санаа зовж буй хүмүүст - Арьсны өнгөө жигд адилхан болгохыг хүсдэг хүмүүст - Арьс нь уян хатан чанараа алдаж суларч унжиж эхэлж буй хүмүүст - Өвдөлт болон сөрөг нөлөө багатай үйлчилгээ авахыг хүсдэг хүмүүст - Цөөн удаагийн эмчилгээгээр өндөр үр дүн мэдрэхийг хүссэн хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэснээс хойш нарны тосыг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.
3. Үйлчилгээний дараа арьс тайвшруулах, цайруулах болон чийгшүүлэх үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээр лазерын үр дүнг удаан хадгалхад тусалдаг.